Шинэ он ойртсоор л …

Standard

sylwester__nowy_rok__new_year_1680x1050_023_szampanУдахгүй шинэ жил болох гээд л. Догдлоод л байдаг. Тэгсэн ямар ч настер байдаггүйээ кккк. Ямарваа нэгэн тэмдэглэлт баяр хүний сэтгэл зүйд их нөлөө үзүүлдэг бололтой. Хүн ер нь нүдээрээ, харсан зүйлээсээ сэтгэл ханамж маш ихээр авдаг юм шиг.. Монголд байхад хаа сайгүй асаалттай байх гэрэл чимэглэл, гацуур мод, хунгарласан цас, мөстсөн зам тийм ч сонин биш санагддаг байсан чинь энэ бүхэн байхгүй, үзэгддэггүй газар ирчихсэн чинь сэтгэл заримдаа нэг тийм хоосон оргиод байгаам шиг мэдрэмж төрөхийн. Одоо бол гэртээ харьж, хүйтэн, утаатай ч гэсэн хотынхоо гудамжаар нэг алхахыг үнэхээр их хүсэж байна😛 Бүсгүйчүүд бүгд даашинз яриад л, шинэ жилээ хаана яаж тэмдэглэх тухай бодож байхад би энд хэдэн шалгалтаа яаж сайн өгөх вэ гэж бодож сууна😛 Гэхдээ бас сонирхолтой юмаа. Өмнө нь шинэ жилийг иймэрхүү байдлаар угтаж байгаагүй болохоор бас сонин санагдаж байна. Бас нэг тийм арай өөр мэдрэмж ккк. Ямартай ч удахгүй ирэх шинэ он надад, бас та бүхэнд маш сайхан мэдрэмж бас хүсэл мөрөөдөл, биелүүлэх боломж бүхий даалгавар, мөн шинэ адал явдал, таамаглаагүй баяр баясгалан өгөх байхаа гэж бодож байна. Бүгдэд нь тун удахгүй ирэх шинэ оны мэндийг хүргээд МӨРӨӨДСӨН бүхнээ заавал биелүүлээрэй гэж Milkchoke-с нь хүсэж байна😛

2013.12.09

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s