“Google” компанийн ажилчдын инээд хүрмээр гомдолууд

Standard

Интернетийн ертөнцийн хамгийн хүчирхэг “Google” компанид ажилд орох хүсэлтэй хүн хамгийн их байдаг. Нийт 54 мянган ажилтан албан хаагчтай. “Google” компани ажлын байран дээр эрх чөлөөг бүрэн утгаар нь мэдрүүлдэг компани, ийм эрх чөлөө өөр хаана ч байхгүй гэнэ. Ажилчдынхаа тав тухыг ч дээд зэргээр хангадаг аж. Харин “Google” компанийн ажилчид удирдлагууддаа ийм гаргасан гомдол гэнэ.

1. “Ажилтнуудад зориулсан гарын авлага” дэндүү урт, бүтэн нэг хуудас гаруй байгааг удирдлагад дуулгахыг хүсч байна.

2. Би гэрээсээ ажлаа хийх үеэр өглөөний цай, өдрийн болон бас оройн хоолыг хүртэл өөрөө бэлдэх хэрэг гарч байна.

3. Массажийн сандлын тохируулга муу байна, би ялгааг нь мэдрэхээ болилоо.

4. Манай оффист байдаг тоглоомын автоматууд цөөхөн, сонголт хязгаарлагдмал тул өөр корпуст очих хэрэг гарч байгааг анхааралдаа авна уу.

5. Оффисын үнэ төлбөргүй, хэмжээ хязгааргүй хоолноос болоод би таргалж байна.

6. Компаниас тарааж өгсөн шинэ гар утсанд дөнгөж дасаж эхэлж байхад шинэ загварыг олгох юм. Тэгээд би дахиад л шинээр сурах хэрэг гарч байна.

7. Намайг үдийн хоолонд ороход бүх пиццаг идчихсэн байсан тул би стейкээр л өл залгасан.

8. Биеийн тамир, дасгалын танхим руу явж очих гэж би цагаа дэмий үрж байна. Иймээс миний ажилладаг корпуст шинэ заал нээж өгнө үү.

9. 30 дюймийн монитор харагдах орчинг хааж, уулыг харагдуулахгүй байна.

10. Тарааж өгсөн чихэвч миний үсний засалтыг муухай болгодог.

11. Миний ажлын байр оффисын хоёр цайны газраас адил зайд оршдог. Иймээс би тухай бүр аль руу нь явахаа шийдэх хэрэг гардаг.

12. Энэ жил ажлаас өгсөн 8 футболкийн 5 нь хар өнгөтэй байгаад миний дургүй хүрч байна. Би цэнхэр өнгөнд дуртай.

13. Байгууллагын ой тэмдэглэх үеэр шүхрээр үсрэхэд 50 секундийн чөлөөт уналт хийнэ гэж бидэнд амласан. Гэтэл ердөө 41 секунд байгааг би анзаарлаа.

14. Заримдаа намайг гал тогооны өрөөнд очиж ундаа авах үеэр дөнгөж саяхан хөргөгчинд хийсэн бололтой сайн хөрөөгүй байдаг.

15. Миний ажлын өрөөний буйдан хангалттай том биш, хөлөө тэнийлгээд хэвтэхээр богинодоод байна.

Medee.mn

2013

5 responses »

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s