Хардалтаа хайр гэж эндүүрэн хүний амь хороосон хэргийн талаарх бодол

Standard

Саяхан залуухан эмэгтэйг 75 хутгалж онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсаныг сонсоод чихэндээ ч итгээгүй. Бүр алуурчин нь эмэгтэй хүн байжээ гэхийг сонсоод шууд л сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Харгис хэрцгийгээр яаж хүнийг амийг бүрэлгэж чаддаг байнаа гээд харсан чинь шалтгаан нь үнэхээр инээдтэй, бас өрөвдөлтэй. Зүгээр л хайртай хүнээ бусдад алдахгүйн тулд өшөө авсан гэж байгаа.  Эмэгтэй хүний бодол сэтгэлээс ийм хатуу бодол яаж гардаг байнаа. Төсөөлөхөд ч бэрх. Гэхдээ л ийм хэрэг нэгэнт болчихсон болохоор бусад залуучууд, бүсгүйчүүд дахин ийм хэрэг битгий үйлдээсэй гэж чи сэтгэлээ хүсэж байна. Би нэг үгийг хэлэх дуртай байдын.

ХАЙРТАЙ БОЛ ЗҮГЭЭР Л ТАВЬЖ ЯВУУЛ, ХЭРЭВ ЭРГЭЭД ИРВЭЛ ТЭР ЧИНИЙХ,  ИРГЭЖ ИРЭХГҮЙ БОЛ ТЭР ХЭЗЭЭ Ч ЧИНИЙХ БАЙГААГҮЙ ГЭСЭН ҮГ.

Энэ үгийг манай бүсгүйчүүд гэлтгүй залуучууд мэддэг байгаасай гэж хүсдэг. Үнэхээр болохгүй зүйлийн араас хөөцөлдөж тэр дундаа хүний амийг хороох хэмжээнд хүрсэн байна гэдэг бол зүгээр л өөрийгөө алсантай адил. Бусдаас авч чадаагүй , өөртөө байх боломжгүй зүйлийн араас үхэн хатан тэмцэлдсэний үр дүнд өөрийгөө алж байнаа л гэсэн үг.

Сүүлийн үед хүүхнүүд Солонгос киноны өшөө авалтанд хэтэрхий их цаг зарцуулдаг, анхаарал хандуулдаг, боломжтой юм байна гэдэг байдлаар хүлээж авдаг, өш хонзон авах бодлоороо өөрийгөө цэнэглэдэг болчихож.  Бүсгүйчүүд үг нь уян зөөлөн сэтгэлтэй, хүлээцтэй, ухаантай, аливаад буурь суурьтай ханддаг байгаасай гэж хүсдэг. Зөв сайхан амьдарч байгаа нь ч их байна харин эсрэгээрээ энэ мэт үйлдэл хийгээд явж байгаа нь ч бас байна. Нэг талаар уранхай зүрхтэй уйлахыг хүсэхгүйдээ, бууж өгөхийг хүсэхгүйдээ л ийм зүйл хийсэн байх гэж бодогдох ч энэ бол яав ч ухаантай хүний үйлдэл биш. Ялангуяа бүсгүйчүүд эрчүүдээс болж өөрийгөө алдаж байгааг харах харамсалтай санагддаг.

Нөгөө талаас нь харвал хайр гэдгийг зүгээр л хөлийнхөө уланд гишгидэг арчаагүй залуучуудын арчаагүй үйлдэл ийм бодолтой болоход нь хүргэсэн ч юм шиг. Магадгүй тэр нөхөр гэх залуу нь эргэж буцаж заваараагүй бол тэр бүсгүй хүн алахгүй байсан ч юм билүү. Нэг хүний тэнэг үйлдэлээс болж олон хүн тэр тэнэг үйлдэлд өртөх боломжтой гэдэг сануулгыг л хэлээд байгаа юм боловуудаа. Ямартай ч хүний амь бол маш үнэ цэнэтэй ирдэг, үнэ цэнэтэй буцаасай гэж хүсдэг. Буруу бодлоосоо болж бусдад битгий гай учруулж, бусдын аминд бүү хүрээсэй энэ хүмүүс. Хүмүүс ганц л амьдрах учраас хүн хүнээ хайраар дутаахгүй байлгаж байгаад хойдох замд нь явуулаасай. Хүмүүс Өш хонзон авсанаараа аз жаргалтай болчихдог гэж боддог боловч яг үнэндээ өөрийгөө илүү зовлон руу түлхсэн байдгын томоохон жишээг энэ хэрэг харуулсан байхаа гэж бодож байна.

2013.07.04

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s