Өөдрөг амьдрах хэдхээн зарчим

Standard

Буруу зүйлийн араас хөөцөлдөхөө больсноор, зөв зүйлд чамайг гүйцэж ирэх боломжийг олгох болно. “Хэн ч өнгөрсөн рүү буцаж очоод шинэ эхлэлийг бий болгож чадахгүй, гэхдээ хүн болгон өнөөдрөөс эхлээд шинэ төгсгөлийг бий болгож чадна”. Мариа Робинсон.

1. Буруу хүмүүстэй цагаа үрэхээ зогсоо – Чиний аз жаргалыг сордог хүмүүстэй цагаа үрэхэд амьдрал дэндүү богинохон. Хэрэв хэн нэгэн үнэхээр л чамайг өөрийнхөө амьдралд байлгахыг хүсч байвал, чамд зориулсан орон зайг бий болгодог. Тэрнээс биш чи хэн нэгний амьдралд байр суурь эзлэхийн төлөө, өөрийгөө золиослох ёсгүй. Чиний үнэ цэнийг үргэлж доогуур үнэлдэг хүний хажууд байх шалтаг үгүй.

2. Асуудал тулгармагц зугтдагаа зогсоо. – Шууд нүүр тул. “Нүүр тулсан ярилцлага” хий. Тийм ээ, мэдээж амархан биш. Өөрийнхөө өөдөөс ирсэн цохилт болгонд уналгүй зогсож чаддаг хүн цөөхөн. Бид асуудлыг хялбар шийддэг байхаар бүтээгдээгүй. Харин бид уйлж шантарч, тэгээд эргээд босдог байхаар бүтээгдсэн. Энэ чинь л амьдралын зорилго шүү дээ. Саад бэрхшээлийг танин мэдэж, түүнтэй нүүр тулж, түүнээс суралцаж, түүнийг цаг хугацааны тусламжтайгаар шийдэж чаддаг болж төлөвших.

3. Өөртөө худал хэлэхээ зогсоо. – Чи энэ хорвоо дээрх хэнд ч худлаа хэлж болно, гэхдээ чи өөрийгөө хуурч болохгүй. Бишээ, чи чадахгүй. Боломжуудыг ашиглаж байж л амьдрал дээшилдэг. Харин хамгийн эхний бас, хамгийн хэцүү боломж бол өөртөө шударгаар хандаж, зөн совиндоо итгэх юм.

4. Өөрийнхөө хүслийг хамгийн сүүлд тавьдагаа зогсоо. – Хэн нэгнийг дэндүү их хайрласнаасаа болоод өөрийгөө алдах шиг харамсалтай зүйл үгүй. Учир нь чи ч бас түүнээс дутахгүй, бүр түүнээс ч илүү онцгой хүн. Бусдад тусла, гэхдээ өөртөө ч бас туслаж бай. Чин хүсэл тэмүүллээ дагаж, бусдын үгийг үл тоомсорлон өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй зүйлийг хийж эхлэх цаг бол яг одоо!

5. Өөрөөсөө өөр хүн болох гэж хичээдгээ зогсоо. – Хүнийг “бусад”-тай адилхан болгох гэж хичээдэг энэ амьдралд өөрийгөө авч үлдэх нь хамгийн том шалгууруудын нэг. Чамаас илүү хүн байж л таараа. Хэзээд чамаас илүү ухаантай хүн байх болно. Гэхдээ тэд хэзээ ч ЧИ болж чадахгүй. Хүмүүст таалагдахын тулд өөрийгөө өөрчлөхөө боль. Өөрийнхөөрөө байвал зөв хүмүүс чамайг хайрлаж эхэлнэ.

6. Өнгөрсөндөө үлдэх гэж оролдохоо боль– Ном уншихтай амьдралыг зүйрлэж болох л юм. Хичнээн сэтгэл догдлуулам өрнөлтэй байсан гээд, өмнө нь уншчихсан бүлгээ л дахин дахин уншаад байвал дараагийн бүлгийг эхлүүлж, шинэ үйл явдал, шинэ зохиолыг хүлээж авч чадахгүй. Амьдралын сэтгэлд сайн муу аль нэг талаараа хоногшсон тодорхой мөчлөг бүрийг номны нэг бүлгээр төсөөлчих. Номны эхлэлээс төгсгөл хүртэлх үйл явдал тэр чигтээ эерэг байсан бол унших сонирхол төрөхгүй тийм биз?

7. Алдаа гаргах вий гэж айдгаа боль– Ямар нэг зүйлийг хийгээд арван удаа алдах нь, юу ч хийхгүй сууснаас хамаагүй илүү бүтээлч бас үр дүнтэй юм. Өөрийнхөө хичээл зүтгэлээр амжилтанд хүрсэн хүн болгон л алдаж үзсэн байдаг. Гэхдээ нэг удаа ч биш, үе үе олон удаа алдаж, алдах болгондоо газар унасан ч, газраас чулуу атгаж босож ирсэн байдаг. Аливаа зүйлийг хийж зориглоогүйнхээ төлөө харамссанаас хийгээд үзчихсэнийхээ дараа харамсах нь хамаагүй дээр.

8. Өмнөх алдаанаасаа болж өөрийгөө зүхэхээ боль– Бид буруу хүндээ дурлаж, буруу үйлдлийнхээ төлөө уйлж болно, гэвч юу ч болж байсан нэг л үнэн бий. Алдаа биднийг зөв хүнээ таньж сурахад тусалдаг. Хүн болгонд л учраа мэдэхгүй төөрч будилсан үе байдаг, хамгийн чухал нь чамд өглөө бүр ӨНӨӨДӨР гэдэг нэг өдрийг хүссэнээрээ өөрчилж, бүтээж, үргэлжлүүлэх боломж олддог юм. Амьдралд чинь тохиолдож өнгөрсөн юм бүр чамайг ирээдүйд угтах ямар нэг зүйлд бэлтгэж байдаг гэдгийг санаарай.

9. Аз жаргалыг худалдаж авах гэж оролдохоо боль – Чи яг одоо ямар болмоор байна? Тийм машинтай, тийм хувцастай, тийм баян тансаг амьдралтай болмоор байна гэж хариулах хүн цөөнгүй л байгаа байх. Материаллаг баялагаа нэмэгдүүлэх л юм бол аз жаргалтай болчих юм шиг санагддагаас бид эдгээр зүйлсэд шунан дурладаг байх. Гэвч эцсийн эцэст мерседес бенз, 5 өрөө байр, алтан бугуйвч аз жаргалтай байх шалтгаан болдоггүй.

10. Бусдаас аз жаргалыг хайхаа боль. – Хэрэв чи өөрийнхөө дотор байгаа хүнд дургүй бол, чи ямар ч шидтэнтэй учирлаа гээд сэтгэл хангалуун болж чадахгүй. Хэн нэгэнтэй цуг үлдсэн амьдралаа хуваалцах шийдвэр гаргахаасаа өмнө өөрөө өөрийгөө таньж мэдээрэй. Хүнтэй гэрлэлээ гээд чи аз жаргалтай болохгүй. Харин аз жаргалтай болчихоод хүнтэй гэрлэвэл чи тогтвортой амьдралыг бүтээх болно.

11. Цагийг үр ашиггүй өнгөрүүлэхээ боль. – Хэтэрхий их бодох хэрэггүй. Тэгвэл байхгүй асуудлыг ч бий болгож болно. Тэрний оронд үүссэн асуудалд хурдхан дүн шинжилгээ хийгээд, шийдэмгий үйлдэл хийж эхлэ. Нүүр тулахаасаа айж байгаа зүйлээ хүн өөрчилж чадахгүй. Үйлдэл хийх нь эрсдлийг дагуулдаг. Гэхдээ эрсдэл бүхэн хэсэгхэн хугацааных байдаг. Нэг алхахгүй юм бол, хоёр дох алхмыг ч хийж чадахгүй шүү дээ. Асуудал гармагц түүнтэй зоригтойгоор тулж бай.

12. Өөрийгөө бэлэн биш гэж бодохоо боль. –Ямар нэг боломж хүрээд ирэхэд хэнд ч “Би үүнийг хийхэд 100 хувь бэлэн” гэсэн мэдрэмж төрдөггүй. Гэнэтийн сайхан юманд эргэлзэх нь хүний төрөлхийн айдас, мөн чанар. Яагаад гэвэл ихэнх гайхалтай боломжууд биднийг өмнө нь хийж үзээгүй зүйлээ туршихыг, амьдралын аюулгүй эрэг дээрээс холдож шинэ юм хийхийг шаарддаг. Тиймээс чи одоо өөрийгөө бэлэн биш гэж бодож, юу ч хийхгүй суувал, хэзээ ч бэлэн болж чадахгүй.

13. Буруу шалтгаанаар хэн нэгэнтэй харилцаа тогтоохоо боль – Хүн хэнтэй харилцахаа, хэнтэй дотносохоо ухаалгаар сонгодог байх ёстой. Дэмий хүнтэй цагийг нөхцөөж байснаас ганцаараа явсан нь хавьгүй дээр. Хэзээд яарах хэрэггүй. Дэлхий дээр чамаас гадна хэдэн зуун мянган ганц бие хүмүүс байна. Ямар нэг зүйл болох ёстой л бол, зөв цагтаа, зөв хүнтэйгээ болох л болно. Ганцаардсан үедээ биш, бэлэн болсон үедээ л хүнд дурла.

14. Өмнөх дурлал чинь бүтээгүй гээд, шинэ харилцааг ч өөрөөсөө түлхэхээ боль. – Энэ бол өөрийнхөө, амьдралынхаа өмнө үйлдэж буй хамгийн том нүглүүдийн нэг. Учрал бүхэн учиртай. Зарим нь чамайг шалгана, зарим нь чамайг ашиглана, зарим нь чамайг сургана. Гэхдээ ихэвчлэн ямар ч хайр, ямар ч дурлал хүний дотор нуугдаж байсан шилдэг чанаруудыг ил гаргаж харуулдаг юм.

15. Хүн бүхэнтэй өрсөлдөх гэж оролдохоо боль – Бусад хүмүүс чамаас юугаараа илүү байгаад бүү анхаарлаа хандуул. Өөрөө өөрийнхөө дээд амжилтыг л өдөр бүр эвдэж байвал болох нь тэр. Амжилт бол бусадтай ана мана үзэлцсэнээр хүрч ирдэг юм биш, харин өөрөө өөртэйгөө тулалдаж тэмцсэнээр л олддог гавъяа шагнал юм. Эхлээд өөрийгөө ялахад анхаарлаа хандуул. Тэгвэл чи угаасаа тун удахгүй бусдаас илүү гэдгээ мэдрэх болно.

16. Бусдад атаархахаа боль. – Атаархал бол өөрийнхөө урдах хоолыг харалгүйгээр, хажуудах хүнийхээ таваг руу нүд унагахтай адил зүйл. Хэрвээ чи сэтгэлийнхээ нүдийг жаахан нээвэл, чамд ч бас түүнд байгаа зүйл байгааг олж харах болно. Өөрөөсөө ингэж асуугаад үзээрэй: Хүн болгоны хүсдэг ямар зүйл надад байдаг билээ?

17. Гомдоллож, өөрийгөө өрөвдөхөө боль – Амьдралын зам яагаад дардан байдаггүй вэ гэж үү? Хүн болгонд явах ёстой зам, хүрэх ёстой газар гэж байдаг. Харин ширхэг ч чулуугүй зам нэг ч үгүй. Заримдаа чамд хэсэг хугацаанд замаасаа төөрсөн юм шиг мэдрэмж төрж болох ч, харин ч чамайг буруудах үед, зөв зам руу чинь эргэж оруулахын тулд тэр бүхэн таарсан байдаг. Тухайн мөчид нь үүнийг ухаарах сөхөөгүй байдгаас бидэнд саад бэрхшээл бүхэн хэцүү санагддаг. Гэвч дараа нь энэ талаар эргэн дурсахдаа, чи тэр үед муу муухай санагдаж байсан зам бүхэн чамайг илүү дээр хүмүүс лүү, илүү сайхан газар руу хүргэж ирснийг анзаарах болно. Тиймээс инээмсэглэ! Тэгж байж чи хүмүүст өөрийгөө өчигдрийнхөөс илүү хүчирхэг болсон гэдгээ харуулж чадна.

18. Өшөө хорсол тээхээ боль. – Зүрх сэтгэлдээ үзэн ядалтыг тээж амьдрахаа боль. Эцсийн эцэст чи үзэн яддаг хүмүүсээ биш өөрийгөө л илүү их шархлуулж дуусах болно. Уучлана гэдэг, “Чи надад тийм юм хийсэн ч зүгээр ээ.” гэж хэлэхийг биш харин “Чи надад тийм зүйл хийсэн ч, тэр чинь миний аз жаргалаас булааж чадахгүй ээ” гэж хэлэхийг хэлнэ. Уучлал бол хамгийн эцсийн хариу. Тавьж явуул, тайвшралыг ол, өөрийгөө чөлөөл! Уучлана гэдэг зөвхөн бусад хүмүүсийн төлөө биш чиний өөрийнхөө төлөө хийж байгаа үйлдэл юм.

19. Бусад хүмүүст чамайг өөрсдийнхөө түвшин лүү доош татахыг бүү зөвшөөр. – Өөрсдийгөө ахиулахыг хүсдэггүй хүмүүстэй цуг байхын тулд өөрийнхөө стандартыг бүү доошлуул. Тэрний оронд, чамтай адилхан дээшээ тэмүүлж байгаа хүний гараас хөтлөөд, хамтдаа оргил руу зүтгэ. Ихэнх хүн уулын бэлээс холдож чадахгүй байлаа гээд, чи тэдний нэг байхын тулд оргил руу авирахгүй байж болохгүй. Бусдын муу үлгэр дууриалыг өөртөө шингээлгүй, бусдад сайн үлгэр дууриал үзүүлэхийг хичээ.

20. Өөрийгөө бусдад тайлбарлахад цагаа үрэхээ боль – Найзуудад чинь чиний тайлбар хэрэггүй. Дайснууд чинь тэртэй тэргүй итгэхгүй. Зүгээр л зүрх сэтгэлээ дагаад, зөв гэж бодсоноо хий. Чамд хайртай хүмүүс сонголтыг чинь хүндлэх болно. Чи тэдэнд өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэх гэж цагаа барах шаардлагагүй.

21. Ямар ч завсарлагагүйгээр нэг зүйлийг давтаж хийхээ боль. – Амьсгаа ч авах завгүй юм шиг санагдсан үед л хамгийн гүн амьсгааг авах хэрэгтэй байдаг. Хэрэв чи нэг л зүйлийг хийгээд л байвал, нэг л үр шимийг хүртэх болно. Заримдаа зөвхөн урдах ойрхон замаа л харж хурдан хурдан алхлахын оронд, эргэн тойрноо нэг сайхан ажиглаад удаахан алхах нь дээр байдаг.

22. Аз жаргалыг томоос хайхаа боль– Ээжийнхээ инээмсэглэлийг, хүүхдийнхээ чамд тэврүүлэх гээд бяцхан гараа сарвайж байгааг хараад аз жаргалын тухай эргэцүүл. Жижигхэн зүйлийг ч чухалчлан үзэж, түүнийг мэдэрч байгаа нь ямар их аз вэ гэж бод. Учир нь нэг л өдөр чи тэрүүхэн үедээ юман чинээ боддоггүй байсан зүйлс ямар үнэ цэнэтэй, ховор эрдэнэ байсныг ойлгох болно.

23. Бүхнийг төгс хийх гэж хичээхээ боль – Бодит амьдрал перфекционист хүмүүсийг биш, харин эхлүүлэх гэж зорьсон ажлаа дуусгаж чаддаг хүмүүсийг л шагнадаг юм.

Мариа Робинсон

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s