Таныг эрх чөлөөтэй болгох 50 асуулт

Standard

Бодож үзэж эрэгцүүлэхэд маш хэрэгтэй асуултуудыг өөрсдөөсөө нэг асуугаад хариулаад үзээрэй. Заримдаа зөв асуулт зөв хариулт болдог.

  1. Та өөрийгөө хэдэн настайг мэдэхгүй байсан бол хэдтэй гэж бодох байсан бэ?
  2. Хийгээд алдах эсвэл ер оролдож үзэхгүй алдах 2-н аль нь хамгийн утгагүй зүйл вэ?
  3. Бид маш богино амьдардаг мөртөлөө яагаад хүсэхгүй байгаа зүйлээ хийсээр харин хийдэггүй зүйлээ хүссээр явдаг вэ?
  4. Та заримдаа өөрийгөө хийхээсээ илүү ярьсан байхыг анзаардаг уу?
  5. Та амьдралаас юуг хамгийн их өөрчлөхийг хүсэж байна вэ.?
  6. Хэрвээ та аз жаргал үндэсний мөнгөн тэмдэгт байсан бол ямар ажил таныг баян болгох байсан бэ?
  7. Та итгэж явдаг зүйлээ хийж байгаа юу эсвэл хийж байгаа зүйлдээ дасан зохицдог уу?
  8. Хэрэв хүний амьдралын дундаж наслалт 40 байсан бол та амьдралаа яаж өөрчлөх байсан бэ?
  9. Та өөрийн амьдралын туршлагаас ямар зүйлийг сурч авсан бэ?
  10. Та аливаа зүйлийг зөв хийж байгаа эсэхэд санаа зовдог уу эсвэл зөв зүйл хийж байгаа эсэхдээ санаа зовдог уу?
  11. Та өөрийн хүндэлж явдаг 3 хүнтэйгээ өдрийн хоол идэж байна. Гэтэл тэр таны сайн найзыг муу хэлэх болно. Таныг тэдний муу хэлж байгаа хүнийг танина гэдгийг тэд мэдэхгүй. Тэдний шүүмж үнэхээр хатуу байх болно. Та үед яах байсан бэ?
  12. Хэрвээ танд дөнгөж төрсөн хүүхдэд зөвлөгөө өгөх боломж олдвол та түүнд юу гэж зөвлөх байсан бэ?
  13. Та хайрласан хүнээ авч үлдэхийн тулд хууль зөрчсөн үйлдэл хийх үү?
  14. Та галзуу гэж бодож байсан зүйлээ хэсэгхэн хугацааны дараа зөв зүйл гэж бодож байсан уу?
  15. Та өөрийн бусад хүмүүсээс өөрөөр хийдэг зүйлсийг мэдэх үү?
  16. Яагаад танд аз жаргал өгдөг зүйлс өөр хүмүүст аз жаргал өгдөггүй юм бэ?
  17. Та маш их хүсэж байсан ч хийж үзээгүй зүйл танд бий юу? Таныг юу хориглоод байгаа юм бэ? Танд юу саад болоод байна вэ?
  18. Танд тавьж явуулах ёстой боловч тавьж явуулахгүй байгаа зүйл бий юу?
  19. Хэрвээ танд гадаадын орон руу явах боломж гарвал та хаашаа явах вэ?
  20. Та цахилгаан шатанд ороод товчлуурыг олон дахин дардаг уу? Энэ нь цахилгаан шатыг хурдан явахад хүргэдэг гэж үү?
  21. Та санаа зовнисон суут хүнийг сонгох уу эсвэл тэнэг энгийн хүн байхыг сонгох уу?
  22. Яагаад чи гэж ? Яагаад?
  23. Та найзуудаасаа хүсдэг зүйлээ өөрөө хийж чаддаг уу?
  24. Сайн найз тань хол газар явах, эсвэл ойр байдаг ч сайн найзаасаа холбоогоо таслах –н аль нь илүү муу вэ?
  25. Та юунд хамгийн их талархаж явдаг вэ?
  26. Та өнгөрсөн бүх дурсамжуудаа мартахыг сонгох уу эсвэл дахин шинэ дурсамжуудыг бий болгох боломжгүй болохыг сонгох уу?
  27. Эхлээд тухайн зүйлийг өөрөө сорьж үзэхээс нааш үнэн эсэхийг мэдэж чадна гэж үү?
  28. Таны хамгийн их айж байсан зүйл биелэлээ олж байсан уу?
  29. Та 5 жилийн өмнө өөрийнхөө маш их уурлаж байсан зүйлээ санаж байна уу? Одоо тэр зүйл чухал байна уу?
  30. Таны хүүхэд насны хамгийн сайхан мөч хэзээ байсан бэ? Юу түүнийг чухал болгосон юм бол?
  31. Өнгөрсөн хугацаанд хэзээ таны сэтгэл хамгийн ихээр хөдөлж, та өөрийнхөө амьд байгааг мэдэрч байсан бэ?
  32. Одоо л биш бол хэзээ гэж?
  33. Та хараахан оролдож амжаагүй байгаа бол өөр юуг алдах юм бэ?
  34. Та хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй хамт байхдаа юу ч яриагүй мөртөлөө хамгийн сайхан яриа өрнүүлсэн мэт сэтгэгдэлтэй үлдэж байсан уу?
  35. Яагаад хайрыг хүндэлдэг шашнууд олон дайныг үүсгэдэг юм бэ?
  36. Ямар нэг эргэлзээгүйгээр шууд зөв, буруу гэдгийг мэдэх боломжтой юу?
  37. Хэрвээ та хэдэн сая доллар хожвол ажлаасаа гарах уу?
  38. Та бага ажиллахыг хүсэх үү эсвэл дуртай ажлаа олон цагаар хийхийг хүсэх үү?
  39. Та яг өнөөдрийн амьдралаа 100 удаа давтаж байгаа мэт санагдаж байна уу?
  40. Та хэзээ хамгийн сүүлд бараг итгээгүй зүйлээ хийсэн бэ?
  41. Хэрвээ та маргааш бүх хүн үхэх гэж байна гэж сонсвол хэн дээр хамгийн түрүүнд зочлох вэ?
  42. Жинхэнэ ёсоор амьдрах, амьд байх 2 юугаараа ялгаатай юм бэ?
  43. Хэзээ та зөв бурууг тооцоолохоо больж, зөвхөн өөрийн зөв гэсэн зүйлээ хийх вэ?
  44. Та өөрийн амьдралын 10 жилийг алдартай, дур булаам хүний амьдралаар солих уу?
  45. Хэрвээ бид алдаанаасаа суралцдаг юм бол яагаад алдаа гаргахаасаа айдаг юм бэ?
  46. Хэн нэгэн таныг шүүмжилж, шүүхгүй гэдгийг мэдвэл та аливаа зүйлийг өөрөөр хийх байсан уу?
  47. Та хэзээ хамгийн сүүлд өөрийн амьсгалж байгааг мэдэрсэн бэ?
  48. Та юунд хамгийн их хайртай вэ? Та хэзээ хамгийн сүүлд өөрийн хайрладаг зүйлийнхээ төлөө ямар нэг зүйлийг хийсэн бэ?
  49. Яг 5 жилийн өмнө хийсэн зүйлээ та санаж байна уу? Тэр өдрийн өмнөх, тэрний өмнөх өдрүүдэд хийж байсан зүйлээ санаж байна уу?
  50. Шийдвэрийг одоо гаргадаг. Хүмүүс таны өмнөөс гаргаад байна уу та өөрөө гаргаад байна уу?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s