Дүр эсгэгчид буюу хуурамч нөхөд

Standard

Эргэн тойронд маань хуурамч дүр эсгэгчид ямар их байгааг олж харах бүрдээ тэр хүмүүсийн өмнөөс харамсах сэтгэл төрөх шиг. Хуурамч байдалтайгаа эвлэрчихсэн, дээр нь мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж, нуухыг оролдох нь хичнээн өрөвдөлтэй. Чин сэтгэлийн харилцаа дутагдаж, бие биенийгээ худал хөөргөсөн, худал магтсан, бялдууч сэтгэлгээтэй хүмүүсээр дүүрээд, харилцааны хоосон хөндий орон зай бий болчихсон байхад бидний нэг нэгэнтэйгээ харилцах харилцаа ямар үйл явцтай, хэлбэр хөөсөн байгаа нь ойлгомжтой. Найз гэдэг нэрийг хүссэн хүн болгон нь хэлж, ямар утга учиртай, ямар үүрэг хариуцлагатай хүн байдгыг ч бүгд мартсан бололтой. Эсвэл бүр мэдэхгүй ч байж болох юм. Уг нь эцэг эх үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй байдаг шиг найз гэдэг нэрийг зүүх бүх хүнд мөн л ийм төрлийн үүрэг хариуцлага байх хэрэгтэй. Зарим нь танилын хүрээ их байх тусам олон найзтай гэж худал хөөрнө. Зүс мэддэг хүнээ миний сайн найз гэж хэлэх хүн ч цөөнгүй. Үнэнч, шударга сайн найз байна гэдэг хүн бүхний хийгээд байдаг амар зүйл биш. Хариуцлагатай байж чадахгүй бол найз гэсэн нэрнээс зүгээр л татгалзах хэрэгтэй. Хүн муулах, шүүмжлэх дуртай болохоороо л ийм юм бичээд сууж байгаа юм биш л дээ. Хуурамч дүр эсгэдэггүй, чин сэтгэлээсээ харилцдаг хүмүүс олон байгаасай гэж хүсдэг юм. Харахад нэг л их сайхан найзархсан хүмүүс. Үнэн хэрэгтээ бүгд л өөрт ашигтай зүйлийг хайж байдаг. Энэ хүн надад юугаараа хэрэгтэй вэ, юугаар надад тусалж чадах уу гэх мэтчилэн. Хүнээс заавал тусламж авах хэрэг байгаа ч юмуу. Хэзээ нэг өдөр энэ хүн надад ийм зүйлээр ашиг тус болно гэж нөхөрлөж байгаа бол чин сэтгэлээсээ энэ хүнтэй нөхөрлөж байна уу үгүй юу гэдгээ яг одоо нэг бодоод үзэхэд илүүдэхгүй л байх. Сайн хүнтэй нөхөрлөх сайхан ч сайн найз байх тийм ч амар зүйл биш гэж би боддог.

Сайн найз чинь нэг өдөр атаатан чинь байхыг мэдвэл тэр үед зүрх чинь яаж урагдах бол. Атаархал гэдэг зүйл байх хэрэгтэй, байх л асуудал мэтээр ойлгодог, тэр ойлголтоороо өөрсдийгөө бүччихсэн, өөрөөсөө илүү байгаа нэгэнд атаархаж хорсож, заримдаа тэр хорсол нь санаанд багтамгүй үйлдлээр нь илэрдэг. Гэхдээ тэд үүнийгээ хэзээд зөв гэж боддог ба мэдсэн ч мэдэхгүй царайлж байгаас нь харахад өөрсдийгөө ямар хүн бэ гэдгийг шууд батлаад байгаа юм шиг. Уг нь зөв буруугаа ойлгоод, харьцуулан дүгнээд сурчихвал гэж хааяа боддог юм. Гэвч тэгэж чаддаггүй нь бас хүсдэггүй нь харамсалтай. Заримдаа их гайхдаг яагаад өөрт нь аз ирсэн юм шиг бусдад тохиосон сайхан зүйлд баярлаж болдоггүй юм бол. Уг нь тийм хэцүү зүйл биш л баймаар. Баярлаж бахдахынхаа оронд өөрт нь ирсэнгүй гэж уурлана.

Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддаггүй хүмүүс л бусадтай өөрийгөө харьцуулж, бусдын эрхэнд, бусдын үйлдэлд бүдүүлгээр халддаг байх. Сайн сайхан явахад садаа болох хүн мундахгүй гэгчээр өмнө нь тоодогггүй байсан хүнээ өөдтэй өнгөтэй яваад эхлэхээр нь бөгсийг нь долоох шахам долгинож бялдуучлагчдыг, сайн найзын дүрээр амьдралын чинь хаалгыг тогшиж орж ирээд хумсаа нуусан муур шиг аашилж, гишгэсэн газар бүрт чинь бараан дурсамж үлдээж, сэтгэл зүйд чинь сөрөгөөр нөлөөлж байгаа тэр шимэгч хорхойг яг одоо бяцлаад хаяж яагаад болохгүй гэж. Гэхдээ болгоомжтой. Амьсгалах судсыг нь бүр мөсөн тасалж болохгүй. Тэнгэр бүрхэж, үүл хурахгүйгээр бороо ордоггүйтэй адил тэд өөрсдийгөө үйдэл бүрээрээ үргэлж таниулж байдаг юм шүү. Найз гэдэг нэрийг дааж авч явж чадахгүй бол өргөж эхлэх ч хэрэггүй……

Хэрэв чамд итгэж байвал адгийн муу амьтан байсан ч бүү хуур

Хэрэв чамд авъяас байхгүй бол бусдын чадварт бүү атаарх…. гэж л хэлье даа.

 

2 responses »

  1. Pingback: Дүр эсгэгчид буюу хуурамч нөхөд | П. Батжаргалын интернет ертөнц

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s