Брэндээр өвчлөгсөд

Standard

Нэг ийм яриа байдаг. Хоёр найз уулзаж гэнээ. Тэр хоёрын хооронд нэг иймэрхүү яриа байнга өрнөдөг гэнэ л дээ. Сувдаа миний Range Rover–н арын суудалд LV –н цүнхнээс миний Gucci-н түрийвчийг аваад өгөөч….. Өнөөдөр нээрээ Burburry- гээс нэг тасархай цүнх аваад, за байз маргаашийн Party – нд ямар Dress-ээр гоёдог юм билээ. Заза Dolce & Gabbana- ийн даашинзаа өмсөөд Giorgio Armani-ийн Pump –аа өмсөөд гаръя даа гэж мэгээд ……

Хараад байхад нэг иймэрхүү өвчлөгсөд монгол охид хүүхнүүдийн дунд нэлээдгүй болсон нь харагдаад байгаа сүүийн үед. Брэнд ярьж болноо, авч өмсөж хэрэглэж болно. Ганцхан хэт өвчлөхөө болимоор юм шиг санагддаг. Дэлхий нийтийн жишигт хөл нийлүүлэн алхах нь байх л хэрэг ч гэлээ зохицолгүй үг яриа үйл хөдлөл нь тэднийг өөрийгөө яаж үнэлдэг вэ гэдгийг шууд харуулдаг.

Гутлан дотор өмссөн оймс 300.000 байлаа гээд тэр нь оймс чигээрээ л үлдэнэ. Хөлийн чинь хумс урт бол хэд хоноод урагдах нь гарцаагүй. Оймс л бол оймс шүү дээ. Хэн ч чамайг энэ 300.000-н оймс өмссөнийг чинь олж харахгүй. Өөрөө би өмссөн шүү гэж зарлаад л явдаггүй л юм бол. Чанар дагаж үнэ гэж нэг үг байдаг. Үнэн байх талтай ч чанартай хямдхан зүйл ч гэсэн бас байдгийг үгүйсгэж болохгүй. Үнэтэй л бол чанартай гэсэн өрөөсгөл ойлголтоосоо өнөө баян айлын баавайсан хөөрхөн хүүхдүүд салах хэрэгтэй. Эцсийн дүндээ бол хүн өөрөө яаж хэрэглэнэ тэр хэмжээгээр нь хэмжиж болох юм шиг. Лаг өндөр үнэтэй сайхан Туфл өмссөн байг л дээ. Тэгээд шороо чулуу өшгичөөд яваад байвал амархан муудахаас гадна, өөрөөсөө болж муутгасан зүйлээ чанаргүй юм байна лээ гэж ярих хүн ч цөөнгүй.

За тэгээд хулхи, ориг гээд нэг ярьж өгнөдөө. Хулхи ориг ямар байдгийг нь ч мэдэхгүй. Нэр нь л Брэнд бол хамаагүй углаж л орхидог. Яаж харагдах нь хамаагүй гэсэн хэхэх. Нэг л их том Брэнд ярисан хүмүүс үнэхээр үнэтэйг нь хэрэглэж чадахгүй бол хоёрын хооронд нэр зүүж хэрэглэх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Ер нь тэгээд хувь хүний сонголтоос их хамаардаг байх л даа. Үнэтэй хачин юм өмсчихсөн нөхдүүдээс боломжийн үнэтэй аятайханыг нь сонгочихдог хүмүүс бол лав дээр харагдана. Би тэгж боддог юм. Эмэгтэй хүн сайн гутал, сайн цүнх барьсан байхад бусад өмссөн зүйлсээ чимээд явчихдаг юм шиг. /Брэндтэй хамааралгүй kkkkk/ Өөрөө ч гэсэн хэмжээндээ аль болох аятхайхан цүнх барьж, аятайхан гутал өмсөхийг хүсдэг л дээ.

Би Брэндийн донтон биш гэж мэгээд хэхэхэ. Аа бас цаг байна. Гоё цаг ч бас гоё шүү. Гэхдээ би цаг бараг зүүдэггүй юм. Нэг бол алга болгочихдог нэг бол тээд яаж ийж байгаад эвдэлчихсэн байдаг хэхэхэ. За тэр өөрийгөө рекламдах ч яахав. Нөгөө Брэнд байна шдээ . Брэндээр гангардаг хүүхдүүдээсээ асуумаар нэг юм байна. Та нар яагаад Брэнд гээд үхэлдээд байдаг юм? Гэнэт мэдмээр санагдчихлаа . Хямдралаар авсан юмаа үнээр нь авчихсан юм шиг л баярхана аягүй хөөрхөн .

Миний бодлоор Брэнд бол зүгээр л нэр. Мөнгөтэй нэгнийх нь мөнгийг саах гэсэн л зүйл. Тэглээ гээд дэлхий даяар тархсан тэр олон Брэндүүдийг бас үгүйсгээд байх нь ч хаашаа юм. Чадалтай нэг нь аваад хэрэглэнэ биз, чадалгүй нэг нь хулхийгаа бас авмаар байвал авна биз. Хамгийн гол нь битгий туйлшраачээ л гэж байгаа юм. Галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр хүн дуурайж савсаганахаа болиод өөр өөрсдийнхөөрөө л байцгаа. Баян нэгнийг нь дуурайж худлаа баярхах хэрэг ч байхгүй. Тийм хүмүүс олон бас хэний ч харсан зүгээр л инээдтэй харагддаг. Ёстой нэг бэлэн ам шалдан гуя гэдэг шиг. Ярьж байгаа шигээ байж чадахгүй л бол ярих ч шаардлага байхгүй шүү дээ. Тэрний оронд тэр зүйлдээ бүрэн утгаар нь хүрч, авч чадах хүртлээ амьдрах хэрэгтэй.

Аа бас нэг юм байгаа юм байна. Дээрээс хойш толгойноос гарахгүй байсан .Одоо аав ээжийнхээ мөнгөн дээр бялуурч байгаа хүмүүс хэзээ нэг өдөр бие даагаад амьдрах л болно. Харин тэр үед одоо байгаа шигээ бялхсан сайхан амьдралаа өөрөө бий болгож чадахгүй байвал яанадаа. Сэтгэл нь ямар их өлсөх болоо. Эцэг эхийн амьдрал бол эцэг эхийн л амьдрал, харин өөрийн амьдрал бол өөрийн л амьдрал байх болно. Бүх зүйлд цаг хугацаа болон хэмжээ хязгаар гэж байдаг болохоор зөв ашиглах л хэрэгтэй. Сүүлд нь хэлэхэд Брэнд бол зүгээр л нэр, хэрхэн яаж ашиглах нь өөрийн чинь ухамсрын асуудал.

Анхаарал хандуулан уншсанд баярлалаа.
Брэндэд хайртай Брэндээр өвчилсөн хүмүүст зориулав.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s