Цэвэрч эхнэр

Standard

Нямбай хийгээд цэвэрч гэхэд хэтэрхий цэвэрч гэргийтэй нэгэн эр байжээ. Түүний эхнэр нь гэртээ хамгийн жижиг элсний ширхэгийг хүртэл олж, бүх тавилгаа дахин дахин арчина. Гэрт нь орж ирсэн хэн бүхэн л түүнийг нямбай хэмээн дуу алдацгаана. Элсээр хийсэн шүлсний тосгуурыг хүртэл гялалзуулна гээч. Гэсэн хэдий ч энэхүү гэрийн их ажлын дунд эхнэр нь өөрийгөө нэг л мэдэхэд зөнд нь хаяжээ. Нөхөр нь түүнийг ажиглаад өөртөө анхаарал тэр бүр тавихгүй байна гэж боддог байсан ч өөрт нь юу ч хэлэлгүй чимээгүйхэн ажиглаж сууна. Эхнэр нь харин эрэгтэй хүн шиг нэг л хамаагүй сал пал явдаг байжээ. Тун удалгүй нөхөр нь ажлаар олон хоног явахаар болжээ. Эхнэр нь ч гэсэн жаал жуул юмыг бэлдэж зэхнэ.

Ажил албанд дарагдсан нөхөр нь холын замд явж явж гэртээ ирэхэд дулаахан, бас цэвэрхэн гэртээ ирээд сэтгэл нь өөрийн эрхгүй тайвширна. Гэлээ ч гэсэн замын турш залгисан тоос шороо хийгээд хамар хоолойгоо цэвэрлэхийн тулд шүлсээ хаямаар санагдаж ойр хавьд маань шүлсээ хаячихмаар муухай газар байна уу? хэмээн эргэн тойрноо сайн харав. Гэвч бүх зүйл нь гял цал харагдаж, хамгийн муухай харагдаж байгаа нь эхнэр нь л байжээ. Тиймээс мөнөөх эр эхнэрийнхээ нүүр үү нь нулимхаас өөр аргагүй болсон байна.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s