Тусламж

Standard

Хойд Иранд болсон явдлын талаар өгүүлэе. Нэгэн хүн гол гатлах гэж яваад санамсаргүйгээр намагт унажээ. Намгаас гарах гэж хамаг хүчээрээ хичээсэн боловч түүнийг намаг доороос нь улам хүчтэй татсаар байв. Ингэж удсаар байгаад бүх бие нь шаварт шигдэн зөвхөн толгой нь л шигдээгүй байж гэнэ. Байдаг хүчээрээ орилон тусламж эрж “Надад туслаараа хэмээн орилоно”. Түүний гуйлтыг сонссон нэгэн хүн хөөрхий эрд туслахаар шийдэн “Гараа нааш  нь сунга. Би чамайг шавраас татаж гаргая” гэжээ. Гэвч шаварт гүн шигдсэн эр тусламж эрэн орилохоос өөр, өөртөө тус болохоор юу ч хийж чадахгүй байв. Өөрийн эрхгүй би үхэж байна гэсэн бодол толгойд нь эргэлдэж нүднээс нь нулимс асгарч байлаа. Түүнд туслахаар ирсэн хүмүүс хэд хэдэн удаа “Гараа нааш нь сунгаач” хэмээжээ. Гэвч тусламж эрэн орилох дуунаас өөр ямар ч хариу байхгүй байв. Энэ үед өөр нэг хүн гарч ирээд “Харахгүй байна уу? та нар чинь. Намаг бүх л биеийг нь татаж тэр хөдлөж ч чадахгүй байна. Тэр тэр чам руу яасан ч гараа сунгаж чадахгүй шдээ. Харин чи түүн рүү гараа сунгах хэрэгтэй. Тэгэж байж л чи түүнд тусалж чадна ” гэжээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s