Байгууллагын сургалтыг зохион байгуулах

Standard

Аливаа байгууллагад өөрийн гэсэн тодорхой сургалтын үйл ажиллагаа тогтмол болоод  тогтмол бус байдлаар  явагддаг. Ажилчдын ур чадварыг дээшүүлэхэд шаардлагатай мэдээ мэдээлэл болон шинээр нэвтэрч байгаа бодолго боловсруулалт, техник тоног төхөөрөмжийн талаарх гээд үйл ажиллагааны чиглэл болон хийгдэж буй ажлынхаа хүрээнээс хамааран харилцан адилгүй. Гэхдээ сургалтын зорилго болоод хэрэгцээ нь хаана ч, хэзээд ч, ямар ч тохиолдолд ойлгомжтой тодорхой байх хэрэгтэй. Сургалтыг зохион байгуулахын тулд хамгийн эхлээд хэрэгцээ гэдэг зүйлийг зөв тодорхойлсон байх шаардлагатай.

Сургалтын хэрэгцээг тодорхойлохын тулд дараах аргыг хослуулан ашиглаж болно.

1.      Санал асуулгын арга

2.      Ажлын байран дээрх зураг авалт

3.      Ярилцлага хийх

4.      Ажиглалтын аргаар явуулж болно.

Хамгийн гол нь тухайн сургалт хэнд хэзээ яагаад хэрэгтэй вэ гэдэг үндсэн хэрэгцээгээ тодорхойлж чадахгүй бол сургалт явагдсан ч амжилттай болох боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэггүй цаг хугацааг зориулах болно. Хийх гэж байгаа сургалт үнэхээр хэрэгтэй юу, үгүй юу, ямар үр дүн өгөх вэ, сургалтанд ямар хүмүүсийг хамруулах вэ гэдгийг судлах нь чухал. Зарим бизнесийн байгууллагууд сургалт зохион байгуулж байгаа хэрнээ хэрэгцээгүй хүмүүсийг хамруулсан, сургалт нь үр дүн багатай бас сургалтыг зохион байгуулах хэлбэр арга механизмийн хувьд дутагдалтай нэг талыг баримталсан байдаг. Сургалт гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн цуглуулаад бэлтсэн мэдээлллээ зүгээр нэг хүргэх үйл ажиллагаа биш, тогтсон дэг журмын дагуу зохион байгуулагдсан жижиг хэмжээний төсөл гэж нөгөө талаар ойлгож болно.

Сургалтын хэрэгцээг тодорхойлох

Сургалтын хэрэгцээг оновчтой тодорхойлох нь маш чухал зүйл бөгөөд дээрх сургалтын үндэслэл, нөлөөлөх хүчин зүйлс, шаардлагыг тододорхойлохоос гадна ямар төрлийн сургалтыг хийх нь зохистой болохыг судлах хэрэгтэй.

1.      Сургалтын зорилгоо тодорхойлох

2.      Сургалтын нэр: Сургалтыг нэрийг оновчтой тодорхойлох- Энэ нь тухайн сургалтын талаарх ерөнхий тойм ойлголтыг ажилтан болон сургалтан хамрагдагсад өгдөг. Ойлгомжтой, тодорхой байх хэрэгтэй.

3.      Сургалтын үндэслэл: Ямар үндэслэлээр яагаад сургалтыг хийх гэж байгаагааа тодорхойлох.

– Нөлөөлөх хүчин зүйл: Энэ сургалтыг хийхэд ямар хүчин зүйл нөлөөлсөн?

– Шаардлага: Сургалт хийх ямар шаардлага гарсан?

Асуудал тодорхойлох: Асуудалаа тодорхойлохын тулд тоорх асуудтуудад дэлгэрэнгүй хариулт өгч шаардалагатай.

Асуудал

Үйл явц

1

Бид хаана хүрэхийг хүсч байна?

  2

Бид одоо хаана байгаа вэ ?

  3

Ямар бэрхшээл үүссэн ?

  4

Сургалтын үүрэг оролцоо ямар байна вэ? Сургалтын шийдэл байгаа юу

5

Хэрэв тийм бол

Хэнд?

Хэрхэн?

Хэзээ?

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s