GAP болон SWOT шинжилгээ

Standard

GAP шинжилгээ нь шаардлагатай мэдлэг, ур чадварын хандлагыг тодорхойлох, одоогийн мэдлэг чадварын хандлагыг үнэлж  зөрүүгээр нь шинжилгээ хийдэг.Байгууллагын ашигтай ба ашиггүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг судалдаг. Энэ арга нь нэг талаар байгууллагын хүрч болох боломжийн хэмжүүр бөгөөд нөгөө талаар өнгөөгийн хэрэгжиж буй стратегийн үнэлгээний албан ёсны тодорхойлолт болдог. GAP шинжилгээний аргаар байгууллагад тулгарсан асуудлыг шийдвэрлэх гарцыг олохдоо тулгамдаж буй асуудлыг үе шат бүрээр нь хөөн үзэж Яагаад гэдэг асуултанд хариулах замаар уг асуудлыг учир шалтгаан шийдлийг олох шинжилгээний арга юм. Бизнесийн ба эдийн засгийн салбарт GAP шинжилгээ нь одоогийн бодит гүйцэтгэлийг боломжит гүйцэтгэлтэй харьцуулан харах хэрэгсэл болон хэрэглэгддэг. Энэхүү үйл ажиллагааны шинжилгээ нь дараах 2 гол асуултыг тавьдаг:

–       Бид хаана байна?

–       Бид хаана хүрэхийг хүсч байна?

Хэрвээ байгууллага байгаа нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглахгүй, байвал боломжит түвшнээсээ доогуур гүйцэтгэж, олж болох ашгаасаа доогуур ашиг олж байна гэсэн үг. Иймээс аль, хүрээнд юуг сайжруулах вэ гэдгийг харах боломжийг олгодог.  GAP шинжилгээ нь Benchmarking болон бусад үнэлгээнүүдээс урган гардаг. Тухайн салбар дахь бизнесийн ерөнхий хүлээлт нь тодорхой болоход түүнийг компанийн одоогийн гүйцэтгэлийн түвшинтэй харьцуулах боломжтой болно. Энэхүү харьцуулалт нь GAP шинжилгээ болно. Энэхүү шинжилгээг байгууллагын стратегийн болон үйл ажиллагааны түвшинд хийж болдог бөгөөд өөр өөр хэтийн төлөвийг харуулж болдог:

SWOT– шинжилгээ нь байгуулагын гадаад аюул занал болон дотоод боломжийг өөрийн давуу болон сул талтай уялдуулан зохицуулахад чиглэгдсэн үнэлэлт дүгнэлтийг системтэй хийх арга юм.

  1. Давуу тал болон сул тал
Давуу тал Сул тал
Өрсөлдөх чадвар сайн Стратегийн чиглэл тодорхойгүй
Санхүүгийн зохих нөөцтэй Өрсөлдөх чадвар сул
Хангалттай мэдлэгтэй Муудсан тоног төхөөрөмжтэй
Хэрэглэгчийн сэтгэл өндөр Удирдлагын авъас чадвар муу
Тухайн зах зээлийн манлайлагч Ашиг буурах
Бүтээгдэхүүнээ шинжлэх чадвартай Судалгаа шинжилгээний ажил сул
Сайн удирлагатай  

 

  1. Боломж болон аюул занал
Боломж Аюул занал
Шинэ зах зээлд орох Шинэ үйлдвэрлэгчид орж ирэх
Шинэ бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх Орлох бүтээгдэхүүний борлуулалт өсөх
Өрсөлдөөнд итгэлтэй байх Өрсөлдөөний шахалт ихсэх
Зах зээлийн өсөлт хурдан Гадаадын өрсөлдөгчид орж ирэх
Стратегийн сайн бүлэглэлд шилжих Бусад
Бусад  

3 responses »

  1. нэхүү үйл ажиллагааны шинжилгээ нь дараах 2 гол асуултыг тавьдаг: яг ямар асуудлыг анхааран авч үздэг юм бол, мөн хэрхэн ГЭП анализыг хийх вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s