Үрчлээний эсрэг иллэг

Standard

Хаврын цагт хүмүүсийг хамгийн их зовоодог зүйл бол гоо сайхны асуудал. Сүүлийн үед эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд ч өөрийн гоо сайхандаа анхаардаг болжээ.

Ялангуяа нас ахиж яваа хүмүүсийн сэтгэлийг хамгийн их түгшээдэг асуудал нь нүүрэнд үрчлээ суух явдал юм. Үрчлээний шинж тэмдэг 25-30 насанд улам тодорч эхэлдэг байна. Энэ нь жил ахих тусам улам гүн болж нүүрний өнгө алдагдаж, арьсыг ядарсан мэт харагдуулдаг ажээ.

Иймд танд туслах үүднээс үрчлээнээс сэргийлэх энгийн аргыг танилцуулж байна. Өдөр бүр доорх энгийн дасгалуудыг хийвэл үрчлээ үүсэхээс сэргийлэх боломжтой гэнэ. Эдгээр дасгалуудын тусламжтайгаар арьсан дахь цусны эргэлтээ сайжруулж, үхэжсэн эсээ сэргээн арьсны бат бөх чанараа хамгаалж болох аж.

ДУХНЫ ИЛЛЭГ: Хоёр гарын хурууныхаа өндгөөр духныхаа дунд хэсгээс шанаа руугаа чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь баруун шанаанаасаа зүүн рүү, зүүн шанаанаасаа баруун руу чиглүүлэн дөрвөөс таван удаа тойрог хөдөлгөөнөөр илээрэй.

ЗОВХИНЫ ИЛЛЭГ: Дээд, доод зовхио хурууныхаа өндгөөр болгоомжтой ил. Арьсаа бүү сунгаарай. Энэ нь маш хортой.

ХАМРЫН ИЛЛЭГ: 
Хамрыг долоовор, дунд хурууныхаа өндгөөр угаас нь үзүүр хүртэл илнэ. Дараа нь үүнийг эсрэг чиглэлд илээрэй.

ХАЦРЫН ИЛЛЭГ: Зүүн гарын дөрвөн хуруу, баруун гарын дөрвөн хуруугаа амныхаа хоёр төгсгөлд тавиад, чихний дэлбээ хүртэл тойрог хөдөлгөөнөөр илнэ. Дараа нь үүнийгээ эсрэг чиглэлд хийгээрэй. Дасгалыг гурваас дөрвөн удаа давтана.

ХҮЗҮҮНИЙ ИЛЛЭГ: Хүзүүнд даралтыг хэт мэдэрдэг бамбай булчирхай байрладаг тул хүчтэй дарж болохгүй. Тиймээс хүзүүнийхээ хоёр талаас цээж, мөр рүү чиглэлтэй зөөлөн илээрэй.

AM, ЭРҮҮНИЙ ХЭСГИЙН ИЛЛЭГ: 
Хоёр гарын дунд хурууг доод уруулын доор, эрүүний голд байрлуулаад доод уруулыг шүргэтэл хагас тойрог гаргаж илнэ. Энэ дасгалыг гурваас таван удаа хийнэ. Эрүүний хэсгийг алганы ар талаар алгадаж, доод уруул хүртэл иллэг хийгээрэй.

/Нийслэл таймс/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s