Ажлын үнэлгээ ба ажлын шинжилгээний ялгаа

Standard

Ажлын шинжилгээ ба ажлын үнэлгээний ялгаа нь агуулга, үнэлгээ хийх болон шинжилгээ хийх аргын хувьд , ажлын үнэлгээ нь ажлын үндсэн цалинтай холбоотой байдаг бол ажлын шинжилгээ нь зохион байгуулалттай холбоотой байдагт ялгаа оршиж байгаа юм.

Ажлын үнэлгээ: Тухайн байгууллагын доторх бусад ажил албан тушаалтай харьцуулан цалин хөлсийг ялгавартай тогтоохын тулд тухайн ажил ямар үнэ цэнэтэйг тогтоох үйл явц юм.  Ажлын үнэлгээний эхний арга хэмжээ нь үнэлэх шаардлагатай ажлын талаар мэдээллийг авахад чиглэдэг. Үнэлгээний үйл явцад ажлын үнэ цэнийг тодорхойлохын тулд чадвар, хариуцлага,  ажлын нөхцөл байдлыг тогтоодог. Ажлыг үнэлэх үйл явцад янз бүрийн ажилтай холбоотой үнэ цэнийг үнэлэх хүчин зүйлүүдийг тусгасан төлөвлөгөөг хэрэгжүүлж хөгжүүлэх шаардлагатай. Ажлын үнэлгээний аргууд нь онооны арга, хүчин зүйлийн харьцуулалтын арга, ажлыг ангилах арга, ажлыг зэргийг тогтоох арга зэрэг болно.

Ажлын шинжилгээ : Хүний нөөцийн менежментийн суурь үйл ажиллагаа бол ажлын шинжилгээ ба тодорхойлолт байдаг. Ажлын шинжилгээ гэдэг нь тухайн ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай чадавхийн төвшин, хийж гүйцэтгэх ажилбарууд, ажлын орчин нөхцөл, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл тодорхойлох зорилгоор тухайн ажлын талаарх мэдээллийг цуглуулж, шинжлэх,  нэгтгэх процесс юм.  Ажлын шинжилгээ нь ажиллагчдын ажил үүргийн оновчтой хуваарилах, үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бий болсон үйл ажиллагаа ба хүний нөөцийн функцийн суурь нь юм. Ажлын  шинжилгээ нь хүний нөөцийн бусад функцуудын үйл ажиллагааг явуулах гол үндэс нь болдог.

Ажлын шинжилгээ хийх аргууд:

Ажиглалтын арга: Ажлын төрөлжилтийг хийх боломжтой ажлуудад хэрэглэхэд тохиромжтой, богино хугацаанд олон давтагддаг ажлыг шинжлэх

Баримт бичиг судалгааны арга:  Тухайн ажил, албан тушаалтай холбоотой бүхийл төрлийн мэдээллийг цуглуулж шинжлэх байдлаар тодорхойлогддог.

Ярилцлагын арга:  Энэ аргыг хэрэглэхдээ тухайн ажлыг тодорхой нөхцөл байдалд нарийвчлан төлөвлөн тодорхойлсон байх шаардлагатай. Мөн харилцааны шинжилгээний үндсэн дээр санаа зорилго нь тодорхойлогддог.  Хувь хүний оюун ухаанаас ихээхэн шалтгаалдаг.

Ажлын асуулга: Энэ арга нь ойролцоогоор 200 орчим асуултанд хариулсан байдлыг үндэслэдэг зургаан хэмжигдэхүүнтэй ажлын шинжилгээний асуулга юм.  Эдгээр хэмжигдэхүүн нь мэдээллийн өгөгдөл, сэтгэлзүйн байдал, ажлын үр дүн, бусад хүмүүстэй харилцах харилцаа, ажлын нөхцөл байдал, ажлын онцлог шинж чанар зэрэг болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s