Kolb learning cycle

Standard

Анх Дэвид Колб гэдэг эрдэмтэн суралцах үйл явцыг /орчил/ нээн тодорхойлсон бөгөөд суралцах орчил дараах үндсэн 4 элементийг агуулж байдаг гэж тодорхойлжээ.

  • Хийсвэр төсөөлөл буюу онол
  • Идэвхитэй туршилт
  • Тодорхой туршлага
  • Эрэгцүүлэл бүхий ажиглалт

Эдгээр 4 элемент нь тодорхой тогтсон дараалал байхгүй харин энэ 4 нэгдэж байж суралцах орчлыг бий болгодог. Эдгээр элементийн аль нэгийг илүү сайн муу гэж үзэж болохгүй. Хүн бүрийн суралцах хэв маяг харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүст тодорхой туршилтыг явуулахыг зөвшөөрвөл хурдан суралцдаг байхад зарим нь эргэцүүлж бодож ажиглалт хийж хурдан суралцдаг. Хүмүүсийн суралцах хэв маягийг эрдэмтэн Колб дараах үндсэн 4 хэсэгт хуваасан байдаг.

Идэвхитэн: энэхүү хэв маягийн хандлага нь аливаа зүйлийг цаг алдалгүй туршихыг илүүдэг үздэг.

Ажиглагч: энэхүү хэв маяг давамгайлсан хүмүүс үйл явцаас илүү түүний тусгалыг хамаардаг. Тэд үзэж сонссон зүйлээ голчлон, ямар нэг зүйл мэдээллийг өөр өөр эх сурвалжаас авч харьцуулан үзэх дуртай.

Онолч: энэхүү хэв маяг давамгайлсан хүмүүс суралцахдаа учир шалтгаан, үзэл баримтлалыг чухалчилдаг. Системтэй байдлаар судлах, дүгнэх, дүн шинжилгээ хийх, хийсвэрлэн сэтгэх чадвар илүүтэй хүмүүс байдаг.

Хийгч: энэ хэв маягт хамаарагдах хүмүүс нь бусад хүмүүс өөрчлөгдөн хувирч буй нөхцөл байдалд идэвхитэйгээр нөлөөлөхийг оролддог. Тэд шинэ санааг сонирхон хүлээн авахаас гадна. Уг санааг чухал гэж үзвэл туршилт хийхээс ч буцахгүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s