Компенсацийн бодлого

Standard

Конпенсаци гэсэн ойлголтонд байгууллагаас хувь хүнд очиж буй бүх төрлийн мөнгөн ба мөнгөн бус нөхөн олговор, суурь цалин хөлс, шагнал урамшуулалт цалин бүгдийг хамруулан тодорхойлж байгаа юм. Яагаад гэвэл эдгээр нь хувь хүнд  сэдэлжүүлэх хэрэгслүүд, урамшуулал өгөх нөлөөтэй хүчин зүйлс болдог. Аливаа байгууллага нь доорх бодлогын хүрээнд өөрийн цалингийн болон урамшууллын төлөвлөгөөг боловсруулан явуулах ба энэ нь зөвхөн загвар бөгөөд гагцхүү тухайн байгууллагын орлогын түвшин, болоод үйл ажиллагааны ялгаатай байдал, ажилчны болон ажлын ялгаанаас хамааран харилцан адилгүй боловсруулагддаг. Цалин урамшууллын бодлогыг тогтсон нэг стандартын дагуу боловсруулах боломжгүй бөгөөд харин сайжруулж өргөжүүлэн шинээр бий болгон удирдах нь хамгийн оновчтой гэж үзэж байна. Ихэнх байгууллагуудын хувьд нийтлэг нэг алдаа байдаг. Тэр нь бүх ажилчид хувь хүмүүст нэгэн ижил шагнал урамшууллын арга хэлбэрийг хэрэглэдэг явдал юм. Нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, төлөвшсөн байдал зэргээр хувь хүмүүс хоорондоо ихээхэн ялгаатай гэдэг нь мэдээж. Хэрэв ахмад ажилчдын тэтгэвэрт гарах нөхцөл, тэтгэврийн мөнгө бодогдох цалин зэрэг үзүүлэлт татдаг бол залуу ажилчдыг юун түрүүн урамшуулалт цалин, албан тушаалд дэвших боломж зэрэг шагналууд илүү татдаг байна.

Цалин хөлсний бодолго нь байгууллагаас дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд хийж гүйцэтгэсэн ажлынх нь төлөө ажилтнууддаа олгох бүхий л хэлбэрийн төлбөр / мөнгөн ба мөнгөн бус/  нөхвөрүүдийг хэрхэн олгохыг тодорхойлсон баримт бичиг юм. Үүнийг Брумын хүлээлтийн онолоор тайлбарлавал:

  1. Орц=Гарц – Хамгийн тохиромжтой – хийж байгаа ажил болон авч байгаа цалингийн хувьд тэнцвэртэй байдлыг хангах
  2. Орц <Гарц – Ажилтан сэтгэл ханамжтай – Ажил бага хийгээд их цалин авах нь ажилтны хувьд сэтгэл ханамжтай байдлыг бий болгодог.
  3. Орц >Гарц – Ажилтан сэтгэл ханамжгүй – Ажил их хийгээд бага цалин авах сонирхолгүй учраас ажилтны зүгээс сэтгэл ханамжгүй болж эхэлнэ.

Бодит амьдрал дээр энэ тэнцвэрийг зохицуулахын төлөө ажилладаг бөгөөд Орц=Гарц байх нөхцөл ховор байдаг. Тиймээс тухайн асуудлыг аль болох тэнцвэртэй байлгахын тулд ажиллах хэрэгтэй. Ингэж ажиллахад Компенсацийн бодлогыг нарийн судалж хэрэгжүүлэх шаардлага гардаг байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s