Голомт банкны хүний нөөцийн бодлогын талаарх бодол

Standard

Монголдоо нэртэй гэгдэх Голомт хэмээх банкийг мэдэхгүй хүн байхгүй. Тэрээр сүүлийн үед Голомт банкинд ажилдаг найз нөхөд танилуудаас хэд хэдэн зүйлийг их сонсох боллоо. Хөөрхий өөрсдөө дотор нь ажилладаг юм болохоор удирдлагууддаа хэлж чаддаггүй санаа нь зовоод байдаг бололтой. Надтай уулзсан хүмүүсийн ихэнх нь, ялангуяа ажилчид нь өөрсдийгөө ГОРГОРЫН ГҮРГЭРҮҮД  гэж нэрлэдэг юм билээ.

Яагаад гэсэн чинь үхэн хатан ажиллаад л байдаг авч байгаа цалин нь өчүүхэн тэгээд ажлаасаа гарчихъя гэхээр нэр хүнд гэдэг зүйлд нь болоод гарч чаддаггүй бололтой. Ажилчид нь сэтгэл хангалуун биш газар тэгээд бас өдий зэрэгтэй нэр хүндээ хадгалж авч явж байгаа нь сайшаалтай ч гэсэн цаашид ажилчиддаа илүү их Care хийх хэрэгтэй юм болов уу гэсэн бодол төрсөн юм.

Илүү цагаар шөнө орой болтол ажиллуулж тэр хүмүүсийн хөлс хүч, нойр, гэр бүл үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацааг авч байж илүү цаг тооцож өгдөггүй гэж байгаа.Өөрсдийнх нь бодлого гэсэн. Уг нь бол хуулиараа хүн ажлын цагаас илүү ажилласан цагаа бодуулж авах ёстой байдаг. Мөнгөөр өгдөггүймаа гэхэд амралт маягаар өгч бас болдог. Сонсоод байх нь ээ цагтаа тардаг хүн бараг байдаггүй гэсэн. Зоолттой 1-2 цаашлаад 2-3 цаг илүү суудаг. Ажлын цагт амжихгүй ажлаар дарчихаад ажиллах ёстой гэж хэлэх бас л сонин. Шударга л байх хэрэгтэй. Шударга байх гэдэг нь ажууллуулсан бол өгч сурах хэрэгтэй гэсэн үг. Харин хасах болохоороо төрөл бүрийн шалтаг шалтгаан хэлж хасаж чаддаг. Зарим хүмүүс нь өөрсдийнхөө үндсэн цалинг хэд байдгийг ч сайн мэдэхгүй гэж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг цалингийн шатлал зэрэглэл нь тогтоогдоогүй гэж баймааргүй. Магадгүй ажилчиддаа мэдээлэл хүргэдэггүй юм болов уу даа.  Хэдэн төгрөгийн цалин аваад байгаа юм, тэрний хэдэн хувийг нь үндсэн цалин нь эзлээд хэдэн хувь нь бусад нэмэгдлүүд болох байр хоол унааны мөнгө нэмэгдэл хасагдал яваад гар дээрээ хэдэн төгрөг аваад байгаа юм гэдэг мэдээлэл байхгүй, танд тийм төгрөг орсон байна тэгээд л болоо.

Ер нь тэгээд ганцхан Голомт ч биш үүнтэй адилхан байгууллагууд маш их байдаг. Их өгч чадахгүй юмаа гэхэд ядахдаа өөр байдлаар бас зохицуулах хэрэгтэй.  Байгууллагын өдий зэрэгтэй, нэр хүндтэй байх гол түлхүүр нь ерөөсөө л ажилчид. Тэр ажилчид байхгүй бол тэр үйлчилгээ нэр хүнд өдийд байх ч үгүй байгаа. Хараад байхад дээгүүрээ, дээд албан тушаал эрхэлдэг ажилчид нь бол үнэхээр хангамж сайтай, цалин ч өндөр байдаг, доогуураа гол ажлыг нь нугалж байгаа хүмүүс гэтэл яав, өчүүхэн цалиндаа сэтгэл хангалуун биш ч ажилгүй зүгээр суухгүйн тулд шүдээ зуугаад л ажилладаг бололтой.

Манай бизнесийн байгууллагын хүний нөөцийн бодлого яагаа ч үгүй байна даа гэсэн бодол тэгэхээр өөрийн эрхгүй төрдөг. Гэтэл гадаадын байгууллагууд бол ажилчдаа зүгээр л тахин шүтдэг. Харин манай бизнесийн байгууллагууд яадаг вэ гэхээр мөнгөтэй бэлтэй баян харилцагч болон хэрэглэгчээ тахин шүтэж тэднийгээ алдчихвий гэж айдаг.  Өмнө нь сөгдөхөөс наагуур тахин шүтдэг газрууд байдаг. Тэр хүний буруу байсан ч буруу биш ажилтных нь буруу болох ёстой. Зүгээр л нэг тийм бүрхэг ойлголттой. Ямар нэг байгууллагыг муулах гэсэн санаа оноо байсангүй. Зүгээр л энэ удирдлагууд нь, хүний нөөцийн бодлого хариуцсан ажилчид нь нэг юм бодоосой гэж хүслээ.

Хүн ер нь их сонин шдээ. Манай монголчууд ер нь тийм бүрэг хүмүүс шиг хааяа санагддаг юм. Хэлмээр байгаа хэрнээ хэлж чаддаггүй, хэн яачих бол гэж дандаа айдаг. Бодож санаснаа хэлсэн хүнийг нь харин тэнэг гэж боддог. Ер нь тэгээд сэтгэлд чинь нийцэхгүй зүйл болж байвал хэлж л байх хэрэгтэй шүү дээ. Хэлэхгүй яваад байвал болоод байгаа юм байна гэсэн ойлголт гарсаар л байна. Голомтоор гарчигласан боловч бусад байгууллагууд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Одоо хар л даа яаж байна. Цалин өндөртэй, хангамж сайтай, ажиллах орчныг нь маш сайн хангаж өгсөн тогтвор суурьшилтай газар л хүмүүс ажиллахыг хүсэж байна шд. Миний бодлоор ажилтан ажилдаа тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байгаа шалтгаан нь тэдний удирдлагуудтай шууд холбоотой. Удирдлагууд нь хяналтаа тавьж чаддаггүй, хаана юу болж байгааг бас мэддэггүй, зарим нь мэдэхийг ч хүсдэггүй юм шиг байгаан.

Баяр ёслол тэмдэглэлт өдрөөр ажилчиддаа барьдаг бэлэг сэлт нь инээд хүрмээр гэсэн. Хамгийн гол нь өгч байгаа зүйл нь чухал биш өгөх сэтгэл нь шүү дээ. Бэлэг сэлт бол ажилчдаа урамшуулах нэг л хэлбэр. Өгвөл өгсөн шиг өгөөд тэгэж чадахгүй бол өгөхгүй байсан нь зүгээр л шулуун. Эцэст нь хэлэхэд хүмүүс өөрсдөө хүч хөдөлмөрөө зарцуулсан бол тэрнийх нь хариуд түүндээ тохирсон шан харамжаа авах хэрэгтэй. Түүнийхээ төлөө бас тэмцэх хэрэгтэй. Байгууллага цалингаар таныг үнэлж байвал та өөрийгөө, өөрийнхөө чадварыг үнэлж тэдэнд зарах хэрэгтэйшдээ. Авч чадвал ав авч чадахгүй бол ажиллахгүй гэх ч юмуу.  Наймаачид чинь үнээ тогтоогоод тэрийг нь хүмүүс худалдаж авдаг шиг та ч гэсэн үнээ тогтоогоод таныг байгууллагууд худалдаж авах тийм л түвшинд хүрэх хэрэгтэй

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s