Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн зайлсхийдэг 13 зүйлс

Standard

Бүх цаг хугацаанд гүйцэтгэх захирлууд биеийн хүч, эрүүл мэнд, оюун санааны хүч, давуу талын талаар бодож үзсэн байдаг. Нэн ялангуяа бизнес эрхлэгчид, олон тооны нийтлэлүүдэд оюун санааны хүч, тууштай байдал, тэвчээр хатуужил, эерэг байдал болон найдвартай байдлын тухай ярьж, бичдэг.

download

 Гэхдээ бид оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн хийдэггүй зүйлсийг тодорхойлж, бас өөрсдийнхөө оюун санааны хүчийг тодорхойлж чадна. Би сэтгэлзүйч эмч, нийгмийн ажилтан Ами Моригийн гаргасан энэхүү жагсаалтыг уншаад маш их сэтгэл хөдөлсөн. Ингээд энэхүү жагсаалтыг та бүхэнтэй хуваалцаж байна.

Read the rest of this entry

Баян нөхөртэй болохыг хүссэн хүүхнүүдэд өгсөн зөвлөгөө байна. Заавал унш кккк

Standard

Америкийн нэгэн форум дээр залуу бүсгүйн тавьсан асуулт:
Ний нуугүй бичье л дээ. Би энэ жил 25 нас хүрнэ. Би маш хөөрхөн, хувцаслах мэдрэмжтэй гэж өөрийгөө боддог. Би жилийн 500 мянгаас дээш долларын орлоготой залуутай гэр бүл болмоор байгаа юм.
Намайг шуналтай гэж бодож магадгүй л дээ, гэхдээ л Нью-Йоркийнхны хувьд жилийн 1 сая доллар бараг л дундаж орлогод тооцогддог. Тиймээс би өөрийнхөө шаардлагыг өндөр гэж бодохгүй байгаа юм. Энэ форум дотор 500 мянгаас дээш орлоготой хүн байна уу? Ийм хүмүүс бүгдээрээ гэрлэчихсэн байдаг юм уу? Би та нар шиг баян хүнтэй гэрлэхийн тулд юу хийх ёстой вэ?
Миний болзож байсан залуусаас хамгийн баян нь жилийн 250 мянгын л орлоготой байсан. Гэтэл Нью Йоркийн цэцэрлэгт хүрээлэнгийг дээд зэрэглэлийн бүс рүү нүүхээр болвол жилийн 250 мянга хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Би энд дараах энгийн асуултыг та бүхэнд тавьж байна:
1) Баян, ганц бие залуус ихэвчлэн хаагуур чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм бэ? (Цэнгээний газар, ресторан, фитнесс гээд бүгдийнх нь хаяг утсыг бичиж өгнө үү)
2) Би хэд орчим насны хүмүүсийг “онилох” ёстой вэ?
3) Яагаад ихэнх баян эрчүүдийн эхнэр нь эгэл жирийн гадаад төрхтэй байдаг юм бол оо? Миний таних хэд хэдэн тийм ч хөөрхөн, бас сонирхолтой биш бүсгүйчүүд баян хүнтэй гэрлэсэн.
4) Баян эрчүүд ямар эмэгтэйг найз бүсгүйгээс хэтрүүлэлгүй, ямар эмэгтэйг эхнэрээ болгож авдаг юм бол? (Би бол гэрлэх хүн хайж байгаа) Хатагтай Хөөрхнөө

Read the rest of this entry

Шинэ он ойртсоор л …

Standard

sylwester__nowy_rok__new_year_1680x1050_023_szampanУдахгүй шинэ жил болох гээд л. Догдлоод л байдаг. Тэгсэн ямар ч настер байдаггүйээ кккк. Ямарваа нэгэн тэмдэглэлт баяр хүний сэтгэл зүйд их нөлөө үзүүлдэг бололтой. Хүн ер нь нүдээрээ, харсан зүйлээсээ сэтгэл ханамж маш ихээр авдаг юм шиг.. Монголд байхад хаа сайгүй асаалттай байх гэрэл чимэглэл, гацуур мод, хунгарласан цас, мөстсөн зам тийм ч сонин биш санагддаг байсан чинь энэ бүхэн байхгүй, үзэгддэггүй газар ирчихсэн чинь сэтгэл заримдаа нэг тийм хоосон оргиод байгаам шиг мэдрэмж төрөхийн. Одоо бол гэртээ харьж, хүйтэн, утаатай ч гэсэн хотынхоо гудамжаар нэг алхахыг үнэхээр их хүсэж байна😛 Бүсгүйчүүд бүгд даашинз яриад л, шинэ жилээ хаана яаж тэмдэглэх тухай бодож байхад би энд хэдэн шалгалтаа яаж сайн өгөх вэ гэж бодож сууна😛 Гэхдээ бас сонирхолтой юмаа. Өмнө нь шинэ жилийг иймэрхүү байдлаар угтаж байгаагүй болохоор бас сонин санагдаж байна. Бас нэг тийм арай өөр мэдрэмж ккк. Ямартай ч удахгүй ирэх шинэ он надад, бас та бүхэнд маш сайхан мэдрэмж бас хүсэл мөрөөдөл, биелүүлэх боломж бүхий даалгавар, мөн шинэ адал явдал, таамаглаагүй баяр баясгалан өгөх байхаа гэж бодож байна. Бүгдэд нь тун удахгүй ирэх шинэ оны мэндийг хүргээд МӨРӨӨДСӨН бүхнээ заавал биелүүлээрэй гэж Milkchoke-с нь хүсэж байна😛

2013.12.09

Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье

Standard

Голомт

 Оршил

Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөгhttp://golomt.org оор дамжуулан  үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно.

 Эхлэл

Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад  Эрээнээс  ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана…

View original post 2,304 more words

Хятад хэл сурахад ийм тактик ашиглах хэрэгтэй – How to study Chinese with ease

Video

Хятад хэлийг сурахад нэг ийм тактик ашиглах хэрэгтэй юм байна. Түм буман ханзыг цээжлэх тийм ч амар биш. Яаж цээжилж унших аргыг суралцчихвал сурахад арай хялбархан бололтой. Дөрвөлжин бичиг гэж нэрлэгдэх ханз нь өөрөө үгийг тухайн зүйлээрээ дүрсэлдэг бөгөөд дүрсийн илэрхийлэлийг ойлгоход дараах бичлэг тус болох байх гэж бодож байна. Хятад хэл сурч эхэлж байгаа надтай адилхан шинэковуудад зориулаад доорх бичлэгийг оруулж байна. Амжилт !!!🙂

“Google” компанийн ажилчдын инээд хүрмээр гомдолууд

Standard

Интернетийн ертөнцийн хамгийн хүчирхэг “Google” компанид ажилд орох хүсэлтэй хүн хамгийн их байдаг. Нийт 54 мянган ажилтан албан хаагчтай. “Google” компани ажлын байран дээр эрх чөлөөг бүрэн утгаар нь мэдрүүлдэг компани, ийм эрх чөлөө өөр хаана ч байхгүй гэнэ. Ажилчдынхаа тав тухыг ч дээд зэргээр хангадаг аж. Харин “Google” компанийн ажилчид удирдлагууддаа ийм гаргасан гомдол гэнэ.

1. “Ажилтнуудад зориулсан гарын авлага” дэндүү урт, бүтэн нэг хуудас гаруй байгааг удирдлагад дуулгахыг хүсч байна.

2. Би гэрээсээ ажлаа хийх үеэр өглөөний цай, өдрийн болон бас оройн хоолыг хүртэл өөрөө бэлдэх хэрэг гарч байна.

3. Массажийн сандлын тохируулга муу байна, би ялгааг нь мэдрэхээ болилоо.

4. Манай оффист байдаг тоглоомын автоматууд цөөхөн, сонголт хязгаарлагдмал тул өөр корпуст очих хэрэг гарч байгааг анхааралдаа авна уу.

5. Оффисын үнэ төлбөргүй, хэмжээ хязгааргүй хоолноос болоод би таргалж байна.

6. Компаниас тарааж өгсөн шинэ гар утсанд дөнгөж дасаж эхэлж байхад шинэ загварыг олгох юм. Тэгээд би дахиад л шинээр сурах хэрэг гарч байна.

7. Намайг үдийн хоолонд ороход бүх пиццаг идчихсэн байсан тул би стейкээр л өл залгасан.

8. Биеийн тамир, дасгалын танхим руу явж очих гэж би цагаа дэмий үрж байна. Иймээс миний ажилладаг корпуст шинэ заал нээж өгнө үү.

9. 30 дюймийн монитор харагдах орчинг хааж, уулыг харагдуулахгүй байна.

10. Тарааж өгсөн чихэвч миний үсний засалтыг муухай болгодог.

11. Миний ажлын байр оффисын хоёр цайны газраас адил зайд оршдог. Иймээс би тухай бүр аль руу нь явахаа шийдэх хэрэг гардаг.

12. Энэ жил ажлаас өгсөн 8 футболкийн 5 нь хар өнгөтэй байгаад миний дургүй хүрч байна. Би цэнхэр өнгөнд дуртай.

13. Байгууллагын ой тэмдэглэх үеэр шүхрээр үсрэхэд 50 секундийн чөлөөт уналт хийнэ гэж бидэнд амласан. Гэтэл ердөө 41 секунд байгааг би анзаарлаа.

14. Заримдаа намайг гал тогооны өрөөнд очиж ундаа авах үеэр дөнгөж саяхан хөргөгчинд хийсэн бололтой сайн хөрөөгүй байдаг.

15. Миний ажлын өрөөний буйдан хангалттай том биш, хөлөө тэнийлгээд хэвтэхээр богинодоод байна.

Medee.mn

2013