Aнкет бөглөх, CV бичих

Standard

Aнкет бөглөх, CV бичих бол ажилд ороход шаардагдах хамгийн эхний шат ба үүнийг хэрхэн сайн хийж чадсанаас хамааран бид ажилтай байх уу үгүй юу гэдэг нь шийдвэрлэгдэнэ. Гараа сайн бол бариа сайн гэдэг үг байдаг. Анкетаа хэрхэн бөглөсөн нь таныг үнэлэх хамгийн эхний шалгуур болдог. Бизнесийн байгууллага бүрийн бэлтгэсэн анкет өөр өөр стандарттай, өөр өөр форматтай. Сүүлийн үед ихэнх ажил горилогчид өөрийн бэлтсэн анкет, CV гээ ажил олгогчийн цахим шууданруу илгээдэг болсон. Мөн байгууллага дээр биеэрээ очиж анкет бөглөдөг. Тэгвэл ямар анкет хангалтгүй гэсэн үнэлгээ авч нөөцөнд орж чадахгүй хасагддаг вэ?

  1. Анкетны үсгийн фонд, формат хэрхэн цэгцтэй харагдаж байгаагааг харна. Замбраагүй бичилттэй анкетийг хараад л энэ ч хэнэггүй хүн байнадаа гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Гэхдээ энэ нь  хасах гол шалтгаан болж чадахгүй.
  2. Мэдээлэл дутуу анкетийг үнэнийг хэлэхэд уншихаас ч дургүй хүрдэг. Энэ нь гэр бүлийн байдал, хаяг дутуу зэрэг шалтгаан биш. Хүмүүсийн ихэнхдээ гаргадаг алдаа бол мэргэжил, мэргэжлийн зэргээ ялгадаггүй асуудал.

Сургууль

Хаана

Хэзээ

Мэргэжил

Боловсрол

Зэрэг

МУИС

УБ

2012

Дээд

Бакалавр

-

Ингэж бөглөсөн анкетнаас энэ хүн ямар мэргэжилтэй ямар юм сурсан бэ гэдгийг хэн ч олж харж чадахгүй. Цаашлаад юу хийж чадах тухай бодож ч үзэхгүй. Шууд л хасна. Яагаад гэвэл хамгийн энгийн зүйлийг мэдэхгүй байгаа хүнийг ажил хийх чадваргүй гэж шууд үнэлдэг. Мэргэжлээ мэдэхгүй хүнтэй тэрнээс цаашхыг яриад ч шаардлагагүй гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Тиймээс жижиг зүйлд хамгийн их ач холбогдол өгч байх хэрэгтэй. Энэ бол хамгийн нийтлэг болоод хамгийн хариуцлагагүй алдаа. Ийм алдаа гаргадаг хүмүүс ядахдаа би ийм мэргэжил эзэмшсэн шүү гэдгээ зөв бичээд бөглөөд сурчих хэрэгтэй. 3. Анкетан дээр хэт их өөрийнхөө түүхийг нуршиж бичих- Урт үргэлжилсэн үгийн зохиол уншаад суухыг хүсдэг хүний нөөцийн ажилтан бараг л байхгүй. Төрсөнөөсөө эхлээд хамаг амьдралаа тоочсон анкетыг хараад уншихаас ч тээршаадаг тохиолдол бий. Тиймээс аль болох товчхон, ойлгомжтой, цэгцтэй бичих хэрэгтэй. Хэрвээ өөрийнхөө бичсэн CV-г хараад эссэ шиг урт форматтай байвал яг одоо дахин засвар хийхийг зөвлөж байна. Аль болох уншихад эвтэйхэн байдлаар хүснэгтжүүлж эсвэл бичилтийнхээ ерөнхий форматанд анхаараарай. Хүний нөөцийн ажилтан таны анкетнаас :

  1. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан ажлын туршлагыг чинь хамгийн түрүүнд харна.
  2. Нас, хүйс бусад мэдээллийг 2-рт хардаг

Учир нь энхий шатанд таны бусад түүх ажил олгогчид тийм ч сонин биш. Анкетын шалгаруулалтанд тэнцсэний дараа ярилцлагын үе шатаар таны талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой учраас 2-т тавьдаг гэж ойлгох хэрэгтэй. 3.Байгууллагын тавьсан шаардлагад нийцэхгүй анкетыг мөн хасна. Өөрөөр хэлбэл  шинэ төгсөгч хэрнээ шууд менежер болно гэж анкет бөглөвөл таны анкетыг сонирхохгүй гэсэн үг. Аль болох тухайн байгууллагын тавьсан шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд анкетаа илгээж байгаарай.

Ихэвчлэн ийм анкетууд хамгийн их хасагддаг юм шүү. Жишээ болгож доорх CV-г орууллаа. Хэрвээ та CV бичих заавар мэдэхгүй байвал Google сайтаас CV SAMPLE гэж бичээд жишээ CV олж үзээрэй.

cv_example

About these ads

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s